Wednesday, March 5, 2025

Хүмүүний сайхан орчлонд

📃Үг: Г.Бөртэ-Үжин

🎹Ая: Б.Пүрэвсүрэн /МУУГЗ/


🇲🇳МУСТА дуучин Л.Банзрагч


Үндэс бүхэн урган урган  дэлгэрнээ

Уйлах дуулах нь ч жаргал шүү дээ

Үймсэн сэтгэлээ хураар аргадъя даа

Үйлдэх мөр минь сэвгүй байг ээ


Уужран уужран бодоорой

Хорвоогийн амгалан сайхныг

Умартаад умартаад энэрээрэй

Хүмүүний сайхан хайрыг


Дуусашгүй дундрахгүй нандин сэтгэл ээ

Дутуу нь үгүй дүүрэн байлгая даа

Амьсгал нэг л энэхэн заяандаа 

Амин хайраар өрөөлийг энэрье дээ


Уужран уужран бодоорой

Хорвоогийн амгалан сайхныг 

Умартаад умартаад энэрээрэй

Хүмүүний сайхан хайрыг


Сэтгэлтэй бүхнийг дээдлэн түшье дээ

Санаа дагаад үйлс дээшээ дээ

Дуугаар амилдаг хүмүүн тавилан минь

Дүүрэн жаргалын хийморь өдөө дөө

Sunday, August 13, 2023

Малчин заяа

Тогоотой сүүгээ нартай дэврэхэд 
Тооноо мялаан самрах өглөө
Буман сүргээ одтой хотлоход 
Буян нь тогтох хишиг өдөр өө
    Дахилт:
    Дээдсээс өвлөсөн малчин заяа
    Дэлхийд ховорхон морьтой заяа 
    Дээдсээс өвлөсөн малчин заяа
    Дэлхийд ховорхон морьтой заяа
Эрдэнийн хуураа хөглөн татахад
Эгшигийг нь жаргаах үүдэн хоймор
Түмэн хүлэг нь очтой хатирахад
Дөрөөнд нь ургах өөдөө хийморь 
    Дахилт:
Ухаантай буурлаа золтой түшихэд
Учирлан тунгаах эрдэнийн хөөрөг
Өлзийт удмаа галтай дагахад
Ерөөл нь очих үйлсын тэнгэр
    Дахилт:
ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ
ᠲᠣᠭᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠰᠦ᠋ ᠍ ᠪᠡᠨ ᠨᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠳᠡᠪᠡᠷᠡᠬᠦ ᠳᠦ
ᠲᠣᠭᠣᠨᠣ ᠪᠠᠨ ᠮᠢᠯᠢᠶᠠᠨ ᠰᠠᠮᠤᠷᠬᠤ ᠥᠷᠯᠥᠭᠡ
ᠪᠤᠮᠤᠨ ᠰᠦᠷᠦᠭ ᠢᠶᠡᠨ ᠣᠳᠣ ᠲᠠᠢ ᠬᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠳᠤ
ᠪᠤᠶᠠᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠬᠤ ᠬᠡᠰᠢᠭ ᠡᠳᠦᠷ ᠡ
    ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
    ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠡᠴᠡ ᠥᠪᠯᠡᠭᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ
    ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠦ ᠬᠣᠪᠣᠷᠬᠠᠨ ᠮᠣᠷᠢ ᠲᠠᠢ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ
    ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠡᠴᠡ ᠥᠪᠯᠡᠭᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ
    ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠦ ᠬᠣᠪᠣᠷᠬᠠᠨ ᠮᠣᠷᠢ ᠲᠠᠢ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ
ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠭᠤᠷ ᠢᠶᠠᠨ ᠬᠥᠭᠯᠡᠨ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠳᠤ
ᠡᠭᠡᠰᠢᠭ ᠢ ᠨᠢ ᠵᠢᠷᠭᠠᠭᠠᠬᠤ ᠡᠭᠦᠳᠡᠨ ᠬᠣᠶᠢᠮᠣᠷ
ᠲᠦᠮᠡᠨ ᠬᠦᠯᠦᠭ ᠨᠢ ᠣᠴᠢ ᠲᠠᠢ ᠬᠠᠳᠠᠷᠢᠬᠤ ᠳᠤ
ᠳᠥᠷᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠨᠢ ᠤᠷᠭᠤᠬᠤ ᠥᠭᠡᠳᠡ ᠪᠡᠨ ᠬᠡᠶᠢᠮᠣᠷᠢ
    ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠢᠶᠠᠨ ᠵᠣᠯ ᠲᠠᠢ ᠲᠦᠰᠢᠬᠦ ᠳᠦ
ᠤᠴᠢᠷᠯᠠᠨ ᠲᠤᠩᠭᠠᠬᠤ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶᠢᠨ ᠬᠥᠭᠥᠷᠭᠡ
ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦ ᠤᠳᠤᠮ ᠢᠶᠠᠨ ᠭᠠᠯᠲᠠᠢ ᠳᠠᠭᠠᠬᠤ ᠳᠤ
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠨᠢ ᠣᠴᠢᠬᠤ ᠦᠢᠯᠰᠦ ᠶᠢᠨ ᠲᠩᠷᠢ
    ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄

Saturday, August 12, 2023

Уучлаарай Зулаа

Зугаатай мөчөө би чинь дурсаад
Зүүд нойрондоо чамайгаа зүүдлээд
Хайрт чамдаа хар сарнай бэлэглэе
Хайрын чинь дуунд уярна
Хархан нүднээс чинь дуслах
Хайрын чинь тэр нулимсыг
Хар сарнайтай зүйрлэчихээд
Хайрын чинь дуунд уярна

Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
уучлаарай Зулаа

Хуй салхинаас чамайгаа харамлаад
Хайрынхаа дээдээр чамайгаа тэтгээд
Сайхан чамдаа сарнай цэцэг бэлэглэе
Сэтгэлийн чинь үгэнд итгэнэ
Хархан нүднээс чинь дуслах
Хайрын чинь тэр нулимсыг
Хар сарнайтай зүйрлэчихээд
Хайрын чинь дуунд уярна

Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
уучлаарай Зулаа

Зугаатай мөчөө би чинь дурсаад
Зүүд нойрондоо чамайгаа зүүдлээд
Хайрт чамдаа хар сарнай бэлгэлье
Хайрын чинь дуунд уярна
Хархан нүднээс чинь дуслах
Хайрын чинь тэр нулимсыг
Хар сарнайтай зүйрлэчихээд
Хайрын чинь дуунд уярна

Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай уучлаарай Зулаа
Уучлаарай Зулаа

ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ 

ᠵᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠮᠥᠴᠡ ᠪᠡᠨ ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠳᠤᠷᠠᠰᠤᠭᠠᠳ
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠨᠣᠶᠢᠷᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠴᠢᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠵᠡᠭᠦᠳᠦᠯᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠶᠢᠷᠠᠲᠤ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠰᠠᠷᠨᠠᠢ ᠪᠡᠯᠡᠭᠯᠡᠶ᠎ᠡ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠨ᠎ᠠ
ᠬᠠᠷᠠᠬᠠᠨ ᠨᠢᠳᠦᠨ ᠡᠴᠡ ᠴᠢᠨᠢ ᠳᠤᠰᠤᠯᠠᠬᠤ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠶᠢ
ᠬᠠᠷ᠎ᠠ ᠰᠠᠷᠠᠨᠠᠢ ᠲᠠᠢ ᠵᠦᠢᠷᠯᠡᠴᠢᠬᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠨ᠎ᠠ

ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ

ᠬᠤᠢ ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠠᠴᠠ ᠴᠢᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠬᠠᠷᠠᠮᠯᠠᠭᠠᠳ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠢᠶᠠᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠪᠡᠷ ᠴᠢᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠲᠡᠳᠬᠦᠭᠡᠳ
ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠷᠨᠠᠢ ᠴᠡᠴᠡᠭ ᠪᠡᠯᠡᠭᠯᠡᠶ᠎ᠡ
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦᠨ ᠴᠢᠨᠢ ᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠢᠲᠡᠭᠡᠨ᠎ᠡ
ᠬᠠᠷᠠᠬᠠᠨ ᠨᠢᠳᠦᠨ ᠡᠴᠡ ᠴᠢᠨᠢ ᠳᠤᠰᠤᠯᠠᠬᠤ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠶᠢ
ᠬᠠᠷ᠎ᠠ ᠰᠠᠷᠠᠨᠠᠢ ᠲᠠᠢ ᠵᠦᠢᠷᠯᠡᠴᠢᠬᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠨ᠎ᠠ

ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ

ᠵᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠮᠥᠴᠡ ᠪᠡᠨ ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠳᠤᠷᠠᠰᠤᠭᠠᠳ
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠨᠣᠶᠢᠷᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠴᠢᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠵᠡᠭᠦᠳᠦᠯᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠶᠢᠷᠠᠲᠤ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠰᠠᠷᠨᠠᠢ ᠪᠡᠯᠭᠡᠯᠡᠶ᠎ᠡ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠨ᠎ᠠ
ᠬᠠᠷᠠᠬᠠᠨ ᠨᠢᠳᠦᠨ ᠡᠴᠡ ᠴᠢᠨᠢ ᠳᠤᠰᠤᠯᠠᠬᠤ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠲᠡᠷᠡ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠶᠢ
ᠬᠠᠷ᠎ᠠ ᠰᠠᠷᠠᠨᠠᠢ ᠲᠠᠢ ᠵᠦᠢᠷᠯᠡᠴᠢᠬᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠶᠢᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠨ᠎ᠠ

ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ
ᠠᠭᠤᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ ᠵᠤᠯᠠ

Уяхан цэнхэр хавар

ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠬᠠᠪᠤᠷ

ᠠᠶ᠎ᠠ᠄ ᠳ ∙ ᠪᠠᠲᠤᠰᠦ᠋ᠬᠡ

ᠦᠭᠡ᠄ ᠽ ∙ ᠲᠦᠮᠡᠨᠵᠢᠠᠷᠭᠠᠯ


ᠭᠡᠨᠡᠬᠡᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠪᠠᠨ ᠥᠳᠥᠯᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠳᠤ

ᠤᠷᠲᠤᠬᠠᠨ ᠶᠤᠮ ᠰᠢᠭ ᠰᠠᠨᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ

ᠭᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠬᠤᠷᠳᠤ ᠪᠠᠷ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠵᠢᠯ ᠦᠳ ᠢ

ᠡᠨᠡᠬᠡᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠠ ᠪᠢᠳᠡ ᠮᠠᠷᠲᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠡ


ᠡᠷᠳᠡᠮ ᠢ ᠰᠤᠷᠠᠭᠠᠳ ᠪᠤᠴᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠶᠤᠤᠯᠢᠬᠠᠢ ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠠᠷ ᠲᠠᠢ

ᠡᠷᠭᠢᠭᠡᠳ ᠠᠩᠭᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠯᠠᠭ ᠨᠢᠳᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠰᠤᠪᠳᠠᠨ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠲᠠᠢ


ᠰᠠᠷ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠯᠠᠳᠠᠪᠠᠯ ᠦᠭᠡᠶᠢᠯᠡᠨ ᠦᠭᠡᠶᠢᠯᠡᠵᠦ

ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠵᠡᠭᠦᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠢᠷᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ

ᠣᠩᠭᠣᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ ᠪᠡᠨ ᠲᠣᠯᠢᠲᠤ ᠪᠠᠨ ᠨᠡᠭᠡᠭᠡᠭᠰᠡᠨ

ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠠᠬᠤᠢ ᠶᠢᠨ ᠨᠥᠬᠥᠳ ᠢᠶᠡᠨ ᠮᠠᠷᠲᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠡ


ᠡᠷᠳᠡᠮ ᠢ ᠰᠤᠷᠠᠭᠠᠳ ᠪᠤᠴᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠶᠤᠤᠯᠢᠬᠠᠢ ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠠᠷ ᠲᠠᠢ

ᠡᠷᠭᠢᠭᠡᠳ ᠠᠩᠭᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠯᠠᠭ ᠨᠢᠳᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠰᠤᠪᠳᠠᠨ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠲᠠᠢ


ᠲᠦᠷᠦᠭᠰᠡᠨ ᠭᠡᠷ ᠰᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠰᠤᠯ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ

ᠡᠷᠳᠡᠮ ᠦᠨ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ ᠣᠷᠳᠣᠨ ᠢᠶᠠᠨ ᠮᠠᠷᠲᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠡ

ᠲᠡᠭᠦᠰᠬᠦ ᠣᠶᠤᠲᠠᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠰᠢᠭ

ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠬᠠᠪᠤᠷ ᠢᠶᠠᠨ ᠮᠠᠷᠲᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠡ


ᠡᠷᠳᠡᠮ ᠢ ᠰᠤᠷᠠᠭᠠᠳ ᠪᠤᠴᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠶᠤᠤᠯᠢᠬᠠᠢ ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠠᠷ ᠲᠠᠢ

ᠡᠷᠭᠢᠭᠡᠳ ᠠᠩᠭᠢ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠬᠦ ᠡᠴᠡ

ᠠᠯᠠᠭ ᠨᠢᠳᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠰᠤᠪᠳᠠᠨ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠲᠠᠢ


Ая: Д.Батсүх

Үг: З.Түмэнжаргал

Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаанд

Уртхан юм шиг санагдаж байсан

Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг

Энэхэн насандаа та бид мартахгүй ээ

  Эрдмийг сураад буцлаа гэхээс

  Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай

  Эргээд ангидаа суухгүй гэхээс

  Алаг нүдэндээ сувдан нулимстай

Сараар холдвол үгүйлэн үгүйлж

Санаж зүүдлээд ирдэг байсан

Онгон зүрхнийхээ тольтоо нээсэн

Оюутан ахуйн нөхдөө мартахгүй ээ

  Эрдмийг сураад буцлаа гэхээс

  Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай

  Эргээд ангидаа суухгүй гэхээс

  Алаг нүдэндээ сувдан нулимстай

Төрсөн гэр шигээ дасал болсон

Эрдмийн саруул ордноо мартахгүй ээ

Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг

Уяхан цэнхэр хавраа мартахгүй ээ

  Эрдмийг сураад буцлаа гэхээс

  Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай

  Эргээд ангидаа суухгүй гэхээс

  Алаг нүдэндээ сувдан нулимстай

Saturday, June 25, 2016

Маамуу нааш ир

ᠦᠭᠡ᠄ ᠴ᠃ ᡀᠠᠮᠤᠰᠦ᠋ᠷᠦᠩ
ᠠᠶᠠᠯᠭᠤ᠄ ᠳ᠃ ᠯᠤᠪᠰᠠᠩᠰᠠᠷᠠᠪ


ᠮᠠᠮᠤᠤ ᠨᠠᠰᠢ ᠢᠷᠡ


ᠮᠠᠮᠤᠤ ᠨᠠᠰᠢ ᠢᠷᠡ
ᠮᠠᠨ ᠤ ᠳᠤ ᠬᠣᠶᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠨ ᠲᠣᠭᠯᠠᠶ ᠠ
ᠠᠪᠤ ᠡᠵᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ
ᠠᠪᠴᠢᠷᠠᠭᠰᠠᠭ ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮ ᠪᠤᠶ ᠰᠢᠦ
ᠮᠣᠷᠢ ᠤᠨᠠᠵᠤ ᠳᠠᠪᠬᠢᠶ ᠠ
ᠮᠠᠰᠢᠨ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠶᠠᠪᠤᠶ ᠠ
ᠨᠣᠮ ᠰᠣᠨᠢᠨ ᠤᠩᠰᠢᠶ ᠠ
ᠨᠣᠭᠤᠭᠠᠨ ᠮᠣᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠠᠷᠢᠶ ᠠ
ᠮᠠᠮᠠᠤᠤ ᠨᠠᠰᠢ ᠢᠷᠡ
ᠮᠠᠨ ᠤ ᠳᠤ ᠬᠣᠶᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠨ ᠲᠣᠭᠯᠠᠶ ᠠ
ᠠᠬ ᠠ ᠡᠭᠨᠴᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ ᠠᠪᠴᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮ ᠪᠤᠶ ᠰᠢᠦ
ᠬᠦᠷᠡᠩ ᠪᠠᠭᠠᠪᠭᠠᠢ ᠬᠥᠲᠦᠯᠦᠶ ᠡ
ᠬᠦᠴᠦᠲᠦ ᠵᠠᠭᠠᠨ ᠶᠢᠠᠨ ᠲᠣᠭᠤᠶ ᠠ
ᠬᠡᠦᠬᠡᠯᠳᠡᠶ ᠶᠢᠨ ᠶᠢᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠪᠠᠷ
ᠬᠦᠭᠡᠷᠬᠦᠨ ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮ ᠲᠣᠭᠯᠠᠶ ᠠ

Monday, June 20, 2016

Монгол Улсын Төрийн Дуулал

Үгийг Ц.Дамдинсүрэн
Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠦᠷᠦ ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠯᠠᠯ
ᠦᠭᠡ  ᠢᠢ ᠴᠡ᠊᠂ ᠳᠠᠮᠳᠢᠨᠰᠦ᠋ᠷᠦᠩ
  ᠬᠥᠭ᠍ᠵᠢᠮ ᠢ ᠪᠢ᠊᠂ ᠳᠠᠮᠳᠢᠨᠰᠦ᠋ᠷᠦᠩ᠂ ᠯᠤ᠊᠂ ᠮᠦᠷᠦᠳᠤᠷᠵᠢ
ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠮᠠᠨᠠᠶ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷ ᠤᠯᠥᠰ
ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠮᠤᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠭᠤᠯᠤᠮᠲᠠ
ᠳᠠᠯᠠᠢ ᠶᠡᠬᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠤᠨ ᠭᠡᠭᠡᠨ ᠦᠢᠯᠡᠰ
ᠳᠠᠩᠳᠠ ᠡ᠊ᠩᠬᠡᠵᠢᠵᠦ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠮᠦᠩᠬᠡᠵᠢᠨ᠎ᠠ᠃
      ᠬᠠᠮᠤᠭ ᠳᠡᠯᠡᠭᠡᠢ ᠢᠨ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠠᠢ
      ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠡᠪ ᠢᠶᠡᠨ ᠪᠡᠬᠢᠵᠢᠭᠦᠯᠵᠦ
      ᠬᠠᠲᠤᠨ ᠵᠤᠷᠢᠭ ᠪᠦᠬᠦᠶᠢᠯᠠ ᠴᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠢᠶᠠᠨ
      ᠬᠠᠢᠢᠷᠠᠲᠠᠢ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠷᠤᠨ ᠢᠶᠠᠨ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯᠤᠢ᠎ᠠ᠃
ᠦᠨᠳᠦᠷ ᠲᠦᠷᠦ ᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠰᠦᠯᠳᠡ ᠢᠪᠡᠭᠡᠵᠦ
ᠦᠷᠭᠡᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠮᠢᠨᠢ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠲᠦᠰᠢᠵᠦ
ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠬᠡᠯᠡ ᠰᠤᠶᠤᠯ ᠢᠶᠠᠨ
ᠦᠷ᠎ᠡ ᠢᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠋ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠦᠪᠯᠡᠨ ᠪᠠᠳᠠᠷᠠᠭᠠᠶ᠎ᠠ᠃
      ᠡᠷᠡᠯᠬᠡᠭ᠌ ᠮᠣᠩᠭᠤᠯ  ᠤᠨ ᠵᠤᠯ ᠲᠠᠢ ᠠᠷᠠᠳ ᠦᠳ
      ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠢ ᠡᠳ᠋ᠯᠡᠪᠡ
      ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠨ ᠲᠦᠯᠬᠢᠭᠦᠷ ᠬᠦᠭ᠍ᠵᠢᠯ  ᠦᠨ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ
      ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩᠲᠤ ᠮᠠᠨᠠᠶ ᠤᠷᠤᠨ ᠮᠠᠨᠳᠤᠲᠤᠭᠠᠢ᠅

Thursday, April 28, 2016

Хос орчлон

Болд, Чулуунчимэг
Чулуун.Д
Эрдэнэбат.Ц

Чулуунаас би ихрийг нь эрдэг
Цэцэгнээс би ижлийг нь хайдаг
Чиний хайр шиг нандин хайраа
Цэнхэр гаригаас эрээд олоогүй
  Оршин буй бүхнээс ижлийг нь хайдаг
  Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
  Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг
  Орчлонд хосоороо байх шиг санадаг юмаа
Зүүднээс би совинг эрдэг
Зөн билгээс ирээдүйг хайдаг
Зөвхөн чинийхээ нандин хайраа
Зүрхэн тольтноо дээдлэн шүтдэг ээ
  Оршин буй бүхнээс ижлийг нь хайдаг
  Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
  Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг
  Орчлонд хосоороо байх шиг санадаг юмаа
Уулнаас би ухаарал хайдаг
Ус мөрнөөс уянга хайдаг
Унаган нутгаа гэсэн сэтгэлээр
Улс Монголоо түшиж явдаг аа
  Оршин буй бүхнээс ижлийг нь хайдаг
  Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
  Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг 
  Орчлонд хосоороо байх шиг санадаг юмаа